МУУЖИ ГЭРЛИЙН УДИРДЛАГА
Хүүхэд төрсний дараа шөнө бүтэн сэрэлгүй унтдаг болох хүртэл (6 сараас 1 нас хүртэл) хамгийн хэрэгцээт зүйлийн нэг нь шөнийн гэрэл юм. Хөхүүл ээжид туслах Удирдлагатай, тусгалаа тодруулж бүдэгрүүлж болдог, цэнэглэдэг, өхөөрдөм хөөрхөн загвартай Муужи гэрлийг манай дэлгүүр 3 дахь жилдээ худалдаалж байгаа ба зарим тохиолдолд удирдлагаа хаяж гээгдүүлэх, удирдлага эвдэрсэн тохиолдолд удирдлагыг дангаар нь худалдан авах боломжтой. Удирдлага нь дугуй хавтгай зайгаар ажилладаг ба зай тусгаарлах тунгалаг хавчуургыг авснаар ашиглана.

💡Шаргал, Сүүн цагаан, Зөөлөн цагаан 3 өнгөөр асах ба тусгалын өнгө болон тод бүдгээ удирдлагаар тааруулна.  Цаг тааруулан өөрөө унтраах горимоор автоматаар унтрааж болно.
🔋 Type-C оролтоор илүү хурдан цэнэглэдэг. Цэнэглэж байхдаа ашиглаж болдог
Авсан ээжүүд үнэхээр ам сайтай байдаг. Бүтэн цэнэглэлтээр гэрлийн тод бүдгээс шалтгаалан 4-с 160цаг хүртэл асна.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “МУУЖИ ГЭРЛИЙН УДИРДЛАГА”

Your email address will not be published. Required fields are marked