Хулсан даавуу гэдэг нь хулсыг ашиглан хийсэн даавуу юм. Хулс нь байгалийн гаралтай орц учраас 100% биологийн задралд ордог, байгаль орчинд ээлтэй, нөхөн сэргээгддэг материал юм.
Хүн төрөлхтөн хулсаар нэхмэл эдлэл хийж эхлээд зуу гаруй жил болж байгаа ч манай Монголын зах зээлд энэ нь нэн шинэ төрлийн материал юм.
Энэр хүүхдийн хувцас Ener brand хулсны даавуугаар хийсэн Хүүхдийн хувцаснуудаар бүтээгдэхүүний нэр төрлөө улам баяжуулан ажиллаж байна.
Одоогоор манайд 2 хүртэл насны хүүхдийн Бүтэн болон Хагас боди, Унтлагын уутан боди, Гэрийн болон унтлагын хувцас бэлэн худалдаалагдаж байна.
Хулсан даавууны давуу тал нь хөвөнгийн нэгэн адил амьсгалах чадвартай бөгөөд арьснаас чийгийг гадагшлуулдаг.
Хөвөн даавуунаас ялгаатай нь хулсан даавуу нь чийгийг агаарт хурдан ууршуулдаг. Тиймээс та хөлрөхөд чийгтэй үлдэхгүй. Мөн хулсан даавуу нь маш хөнгөн бөгөөд бас торгомсог зөөлөн!
Загварын ертөнцөд инноваци хийх тогтвортой (sustainable) алхам бол хулсан даавуу юм.
Уг материалын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл доорх линкээр ороод үзээрэй.